3X3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг 2 дахь хожлоо авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн XIX наадмын 3x3 сагсан бөмбөгийн төрөлд манай улсын эмэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ.
Монголын баг хоёр өдрийн өмнө Хятадын Хонгконгийн багийг 21:15 оноогоор хожиж, үндсэн цагаас өмнө тоглолтоо дуусгасан юм.
Тэгвэл өнөөдөр Йорданы шигшээ багийг 20:9 гэсэн оноогоор, илт давуу хожлоо.
