Их мастер С.Билгүүн 7-д эрэмбэлэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Азийн Наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо. 9 өрөг бүхий швейцарь системээр өрсөлдсөн хувийн төрөлд эрэгтэйчүүдэд их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар өрсөлдсөн юм.
Эрчүүдийн
ангилалд эзэн орны шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны хоёр
шатарчин болох Нодирбек Абдусатторов 7.0, Жавохир Синдаров 6.5 оноогоор мөнгө,
хүрлийг хүртлээ.
Манай
шатарчдаас их мастер С.Билгүүн 5.5 оноогоор 7-д, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ
4.5 оноогоор 19-д жагслаа.
Харин
эмэгтэй шатарчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул 5.0 оноогоор 11-д, олон улсын
мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор 13-д бичигдсэн байна.
Энэ
төрөлд Хятадын их мастер Жу Жин Ир 7 оноогоор тэргүүлсэн бол Узбекистаны
эмэгтэй олон улсын мастер Умида Омонова 6.5 оноогоор мөнгө, Хятадын их мастер
Хоу И Фан 6.5 оноогоор хүрэл медаль хүртлээ.