О.Есүгэн хүрэл медалийн болзол хангаж, Олимпийн эрхээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Азийн наадмын рингнээ хүч үзэж буй “Аврагч” спорт хороо, ҮШБ-ийн тамирчин ОУХМ О.Есүгэн өнөөдөр Казакстаны тамирчин, дэлхийн хошой аварга Назим Кизайбайтай тулалдаж 4-1 харьцаагаар ялалт байгууллаа.
Тэрбээр
эмэгтэйчүүдийн 50 кг-д эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган
авсан бол хоёрдугаар тойрогт Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг 3 үеийн
турш илүүрхэж 5:0-ийн харьцаагаар ялснаар шигшээ 8-д шалгараад байсан юм.
Харин өнөөдөр дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайг ялснаар “Ханжөү 2022” XIX Азийн наадмын боксын төрлийн
эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаж байна.
Мөн
О.Есүгэн “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.