МАН: Ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгсөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгчээ.
Түүнчлэн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Мөн нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн асуудлуудыг судлах, шийдвэрлэх, санал боловсруулах, хяналт шалгалт хийх УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтсон байна.
Мөн ногоон автобусны асуудлаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж буй. Тус ажлын хэсгийн мэдээллийг лхагва гарагт Засгийн газар хэлэлцэж, холбогдох хариуцлага тооцох ажил шат дараатай хийгдэх аж.
Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ирэх даваа гарагт бүлгийн хурлаар хэлэлцэж эхлээд, 11 дүгээр сарын эхний хасагт эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ.