ГОВЬ-АЛТАЙ: Малчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-03 12:06:15

Есөнбулаг, 2023 оны 10 дугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлгийн эмч нар сумдад ажиллаж 600 гаруй малчныг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа.


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн иргэд, малчдад хүргэх зорилгоор Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар энэ өдрүүдэд Чандмань, Эрдэнэ сум, Баянтоорой тосгоны нийт 9 багт эрүүл мэндийн үзлэг зохион байгуулжээ. Эмч нарын багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, дүрс оношилгоо, хүүхдийн эмч багтсан бөгөөд тэд давхардсан тоогоор 554 малчин иргэдийг үзлэгт хамруулсан тухай ЭМГ-аас танилцуулав. 


Үүний сацуу Эрт илрүүлэг үзлэг", Цусны даралт ихсэх өвчин", "Идэвхтэй дасгал хөдөлгөөн" сэдвээр 890 гаруй хүнд мэдээлэл хийсэн аж.

 

Холбоотой мэдээ