Баян-Өлгий аймагт эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-20 01:27:10

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгүүдэд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газраас  тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол улсын алслагдмал аймаг болох Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газартай хамтран тус аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжүүлэв. Уг төслийг эх, нярайн аюулгүй эсэн мэнд амаржих нөхцлийг бүрдүүлэх, эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлэв.

ТИКА-гийн санхүүжилтээр хэрэгжсэн тус төслийн хүрээнд нярайн дулаацуулагч ширээ, хүчилтөрөгчийн аппарат, эх барих мэс заслын иж бүрдэл, эх баригчын иж бүрдэл, багаж ариутгагч, нярайн пульсоксиметр ба 3D хэмжээст өнгөт допплер бүхий долоон нэр төрлийн 47 ширхэг эмнэлэгийн тоног төхөөрөмжийг Баян-Өлгийн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С. Айгулд хүлээлгэн өгөв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ