ХӨВСГӨЛ: Ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажил үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-05 14:20:42

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 40450 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцсэн байна.


Галт, Жаргалант суманд якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч хортонтой агаарын хөлгөөр 21000 га талбайд, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл, Баянзүрх, Хатгал, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан суманд нийт 10.000 га талбайд утаат үүргийн шүршигчээр шилмүүс хуйлагч эрвээхэйтэй тэмцэх ажлыг өнгөрсөн 7 дугаар сард хийсэн. Тэмцлийн ажил үр дүнгээ өгч моднууд ногоорч эхэлсэнд малчид талархаж байна.



Тухайлбал  Жаргалант сумын нэгдүгээр багийн “Мухар” хэмээх газарт өнгөрсөн 7 дугаар сард ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар тэмцлийн ажил хийсэн газарт шавж бүрэн устаж моднууд нь бүрэн ногоорчээ.


Мөн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Чандмань-Өндөр суманд 3450 га талбайд механик аргаар шинэсний шилмүүс хуйлагчтай тэмцсэн байна.

 

Холбоотой мэдээ