Хүнсний ногооныхоо 70 хувийг хурааж аваад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 10-ний байдлаар 102.6 мянган га талбайгаас 156 мянган тонн үр тариа, үүнээс 93.5 мянган га-гаас 141.5 мянган тонн улаанбуудай хураан аваад байна.
Нийт тариалсан
хүнсний ногооныхоо 70 хувийг, төмсний гэхэд 76.4 хувийг хураан авчээ. Түүнчлэн,
13.9 мянган га-гаас 133.3 мянган тонн төмс, 9.5 мянган га-гаас 141.5
мянган тонн хүнсний ногоо, 31.3 мянган га-гаас 77.6 мянган тонн тэжээлийн
ургамал, 32.9 мянган га-гаас 14.7 мянган тонн тосны ургамал хураан авсныг ХХААХҮЯ мэдээлэв.