ХӨВСГӨЛ: Политехник коллеж гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-11 11:26:35

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид 22 мэргэжлээр 517 оюутан суралцагч сурч байна.


Тус коллеж энэ жилээс ШУТИС-ийн харьяа болж байгаа юм. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлэн ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын технологи үйлчилгээний техникумтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байна.


Энэ хүрээнд аялал жуулчлалын ангийн оюутнуудыг оюутан солилцоо хөтөлбөрт хамруулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр туршлага судлуулахаар болжээ.



Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Барут Марк хотын дарга Петер Илк болон бусад мэргэжилтнүүд Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болжээ.



 

Холбоотой мэдээ