Даланзадгад сумын хэмжээнд байнгын асаргаатай 260 гаруй ахмадууд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 14:55:55

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд байнгын асаргаатай 260 гаруй ахмадууд байдаг ажээ.

Тус аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон аймгийн Ахмадын холбооны төлөөллүүд ахмадын баярын өдрийг угтан дээрх өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлж, заримынх нь гэрээр зочиллоо.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулах энэ чухал цагт ахмад, буурай нарынхаа сургаалыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Байнгын асаргаанд байдаг ахмадуудад эмнэлэгийн тусламж үйлчилгээ дутагдалтай, түлээ нүүрсний тэтгэмжийг авахад хүндрэл бэрхшээлтэй байдаг зэргийг хэлж байлаа.

Удирдлагын түвшинд ахмадуудаа орхигдуулахгүй хамтарч дэмжиж ажиллахаа Засаг даргын орлогч хэлсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ