Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 22:36:20

Өмнөговь аймгийн "Нийтийн бүжгийн спортын салбар зөвлөл"-өөс нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн нь нийтийн бүжгийг бүх нийтийн биеийн тамир, спорт болгон шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, сурталчлах, "Нийтийн бүжгийн спортын салбар зөвлөл"-ийн ажлыг эрчимжүүлж гишүүд дэмжигчдийн хүрээг тэлэх зорилготой ажээ.  Уг тэмцээн энэ сарын 25-нд болох бөгөөд гурван насны ангилалаар шалгаруулалтаа явуулах юм байна. 16-аас дээш насныхан нийтийн бүжгийн тэмцээнд оролцох боломжтой гэж зохион байгуулагчид хэлж байна. Мөн сум бүрээс ангилал тус бүрд нэгээс хоёр хос оролцох ба тэмцээнд оролцогчид заавал сурах 16 бүжгийг сурсан байх шаардлагатай гэнэ.

Сүүлийн жилүүдэд тус аймаг цэнгээнт бүжиг нэлээн дэлгэрч байгаа юм. Аймгийн төв Даланзадгад суманд Хан-уул, Оюут ресторан, ахмадын хороо зэрэг газруудад тогтмол өдрүүдээр нийтийн бүжгийг явуулдаг болжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ