Ахмадуудын гар урлалын үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 23:01:55

Өмнөговь аймагт ахмадуудын гар урлалын үзэсгэлэн худалдаа энэ сарын 23,24-ний өдрүүдэд болох гэж байна.

Тус үзэсгэлэн худалдаан нь ахмадуудын гар урлал болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, тэдний ур чадварыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм. Үзэсгэлэн худалдаанд гараар урласан бүх төрлийн бүтээгдэхүүнээр 50-иас дээш насны ахмадууд оролцох боломжтой ажээ. Мөн зөвхөн өөрсдийн урласан хийц загвар сайтай бүтээгдэхүүн байх шаардлагатай гэнэ. Бүтээгдэхүүний тоо хэмжээ, хийсэн материал зэрэг хамраарахгүйгээр шалгаруулалтыг явуулна гэж зохион байгуулагчид хэлж байгаа юм. Аймгийн музейд болох уг үзэсгэлэн худалдаанаас шалгарсан бүтээлүүдийг орон нутгийн хэвлэлүүдээр сурталчлан өргөмжлөл мөнгөн шагналаар мялаах ажээ.

Тус аймагт өмнө нь зөвхөн ахмадуудын бүтээлээр ийм үзэсгэлэнг зохион байгуулж байгаагүй юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ