100 га-д ногдох малын тоо 13 байснаа 25 болж өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 23:40:23

Өмнөговь аймгийн бэлчээрийн талбайн хэмжээ жилээс жилд буурч байгааг тус аймагт хэрэгжиж байгаа "Ногоон алт" төслийнхөн онцолж байна.

2010 онд бэлчээрийн талбай 11426,1 мянган га байсан бол 2015 онд 11357,8 мянган га болж буурчээ. Бэлчээрийн талбай буурч байгаад нэлээн олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь уул уурхай юм. Мөн байгаль цаг уур болон аж ахуй үйл ажиллагаанд шилжин орж талхлагдан доройтож байна гэж тус төслийнхөн тайлбарлаж байна.

Өнгөрсөн оны байдлаар Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 68,6 хувийг бэлчээрийн газар эзэлж, өмнөх оноосоо 896,3 га-гаар бэлчээрийн газар буурсан ажээ. 2010 онд 100 га-д ноогдох малын тоо 13 байсан бол одоо 25 мал болон өсчээ. Дээрх тоон мэдээллүүдээс үзвэл тус аймагт бэлчээрийн талбай буурсаар байгааг нотолж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ