Оюутнуудад цахим карт олгох журмыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-06 17:35:29

НИТХ-ын Тэргүүлэгчид Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэй хуралдана. НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын  ээлжит 29-р хуралдаанаар  өөрчлөлт оруулж НИТХ-ын Тэргүүлэгчээр Ц.Алтанцэцэг, Д.Амарбаясгалан, Ц.Баатархүү, Ц.Буяндалай, Н.Баяраа, С.Үнэн, Д.Энхсайхан нарыг сонгосон юм. 

Тус хуралдаанаар “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Зарим гудамж байгууламжийг нэршүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд  өмчлүүлэх газрын байршил  хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Мөн их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмыг хэлэлцэх юм байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд