ӨМНӨГОВЬ: Хөдөөгийн багш нарын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-09 09:08:26

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  Хөдөөгийн багш нарын XX наадмыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Тус наадмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Баянхонгор аймагт спортын таван төрөлтөөр зохион байгуулж, 18 аймгийн  853 багш хамрагджээ.

 

Спортын уг наадмыг уламжлал болгон зохион байгуулснаар багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, арга зүй технологийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, бие бялдраа чийрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдлыг бий болгох зорилготой.

 

Хөдөөгийн багш нарын XX наадамд Өмнөговь аймгаас спортын таван төрөлд 40 гаруй багш, дасгалжуулагч, удирдах ажилтны бүрэлдэхүүнтэй оролцож волейболын төрөлд эрэгтэй баг тамирчид дэд байр, эмэгтэй баг дөрөвдүгээр байр, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг зургаадугаар байр, эрэгтэй баг наймдугаар байрыг тус тус эзэлжээ.

 


Харин 100 буудалт даамын төрөлд Нэгдүгээр сургуулийн математикийн багш М.Чаминчулуун тусгай байр, мөн сургуулийн технологийн багш С.Цэрэндорж зургаадугаар байрыг эзэлсэн бол теннисний төрөлд Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн хөгжмийн багш Ө.Золбоо тусгай байр, Булган сумын ЕБС-ийн бага ангийн багш Б.Мөнхсайхан долоодугаар байр, шагай харвааны төрөлд багаараа аравдугаар байрыг тус тус эзэлж, Өмнөговь аймгийн багш нарын баг тамирчид нийлбэр дүнгээр 21 аймгаас V байрт шалгарлаа.


 

ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулж, баг хамт олныг нийтийн биеийн тамираар хичээллүүлж нэг зорилгын төлөө нэгтгэн ур чадварыг нээн илрүүлж, багийн спортыг олон нийтэд сурталчилж олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж байгаараа тус үйл ажиллагаа онцлогтой.

 

Холбоотой мэдээ