Долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-07 08:25:38

 Энэ сарын 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 8-9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд