Дүйцүүлэх албаны сургалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-22 14:26:09

Чингэлтэй Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалт үргэлжилж байна.

Сургалтаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг буюу ой хээрийн түймэр, усны үер, ган, зуд, цөлжилт, хүчтэй цасан шуурга, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт болон хүчтэй хорт бодис алдах зэрэг аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгож байгаа юм. Мөн гамшгаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, түүнтэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хошлуулшгүй сэргээн босгох ажилд оролцох бэлтгэлийн талаар онол, дадлагаар үргэлжлэх юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ