"Дүүлэн нис охин минь" сэдэвт хэлэлцүүлэг, сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-22 15:12:44

Өмнөговь аймгийн Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын дунд "Дүүлэн нис охин минь" сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгууллаа.

Энэ сарын 21,22-ны өдрүүдэд болсон тус хэлэлцүүлэг сургалтанд 70 гаруй өсвөр насныхан оролцсон байна. Уг арга хэмжээ нь өсвөр насны охид, хөвгүүдэд үерхэл нөхөрлөл, хайр дурлал, бэлгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой байлаа.

Улаанбаатар хотын залуу ээжүүд болон өсвөр насны охидын эрхийг хамгаалдаг "ГҮНЖ" төвийн захирал Э.Эрдэнэцэцэг урилгаар ирж оролцсон юм. Хэлэлцүүлгээс "Дүүлэн нис охин минь" туужийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэндийн боловсролыг ерөнхий боловсролын хөтөлбөрт дахин оруулан үзэх, туужийг үргэлжлүүлэн дараагийн цувралыг гаргах зэрэг хүсэлтүүдийг суралцагсад дэвшүүллээ.

Цаашид Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад эрүүл мэндийн болон бэлгийн боловсролын мэдлэгийг нэмэгдүүлэх зориолгоор аймгийн Насан туршийн боловсролын төв "Гүнж" төвтэй хамтран энэхүү сургалт хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ