БУЛГАН: Үзэсгэлэн худалдаагаар 4.680.0 төгрөгийн орлого олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-24 17:10:49

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Булган сумын Соёлын ордон, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын Булган аймаг дахь Салбар танхимтай хамтран зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд нийт 23 иргэн, 2 аж ахуйн нэгж оролцож нийт 4.680.0 гаруй төгрөгийн орлого олж, 2 сая төгрөгийн захиалга авсан байна.

 

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Булган суманд худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдийг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Бүтээлч Булганыхан" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шилдэг гурван номинацыг шалгаруулсан байна.


Гар урлал: Хавтага даалин, гар урлалыг өөрийн сэтгэмжээр урлаж өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг Ж.Амаржаргал

 

Модон болон металл хийц: Модны ураар бүтээл хийдэг Г.Батбөх


Хүнс үйлдвэрлэл: Үзэсгэлэнд зориулж өөрийн бүтээлийг урласан, олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд чанарын өндөр түвшинд үйлчилж байгаа "Хустай бэйкери" тус тус шалгарлаа.  








Холбоотой мэдээ