Своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-22 15:55:58

Өнөөдрийн гадаад валютын арилжаагаар банкууд 2249.42-2257.30 төгрөгийн ханшаар 39.9 сая ам.доллар худалдан авах, 336.96-337.90 төгрөгийн ханшаар 77.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.

Харин Монголбанк 2256.30 төгрөгийн  ханшаар 8.0 сая ам.доллар, 337.71 төгрөгийн хаалтын ханшаар 12.0 сая юань нийлүүллээ.

Мөн өдрийн своп, форвард арилжаагаар банкууд 8.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн саналыг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ