Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-28 17:09:37

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч залуусын анхдугаар чуулга уулзалтыг “Хөгжил өөд хамтдаа” нэрийн дор “Солонгос дахь гэрээний залуусын нэгдэл” ТББ, Гённам аймгийн Гадаад иргэдийг дэмжих төв хамтран 12 дугаар сарын 3-нд зохион байгуулна.


Чуулга уулзалтад ХНХЯ-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв оролцож гэрээт иргэдэд мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр “Хөдөлмөрийн харилцаа бидний амьдралд”, “Е9 визээс К-пойнт Е7-4 виз рүү шилжих”, “Хоёр улсын нийгмийн даатгалын давуу, сул талууд”, “Гадаадад ажиллаж буй иргэдэд чиглэсэн төрийн бодлого, дэмжлэг”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх аж. 



Холбоотой мэдээ