ХӨВСГӨЛ: “Хөвсгөл Абилимп-2023” ур чадварын уралдаанд 30 гаруй иргэн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-28 17:32:50

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулах, үнэлэх, мэргэшүүлэх, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Хөвсгөл Абилимп-2023” мэргэжлийн ур чадварын уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.


Уралдаанд  оёдол, маникюр, сийлбэр, мужаан, үсчин, тогооч гэсэн төрлүүдээр 40 орчим иргэн оролцож байна.




Хөвсгөл аймаг 136 мянга гаруй хүн амтай бөгөөд 6002 буюу 4,4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоон үзүүлэлт байдаг.


Цаашид уралдаанд амжилттай оролцсон иргэдийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтад хамруулах, ажлын байрыг бий болгоход анхааран ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэлж байлаа.

  

Холбоотой мэдээ