Залуучуудын туршлага солилцох уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-22 17:02:45

Өмнөговь аймагт Залуучуудын хөгжлийн төвийн зөвлөлийн гишүүдийн туршлага солилцох уулзалт болох гэж байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа уг уулзалтаар Ханбогд, Даланзадгад, Цогтцэций сумдын Залуучуудын хөгжлийн төвийн зөвлөлийн гишүүд оролцох юм. Мөн дээр гурван төвийн зохицуулагч, нийгмийн ажилтан, амьдрах ухааны багш нараас гадна аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга мэргэжилтнүүд уулзаж сайн туршлагаасаа хуваалцах ажээ. 

Өнгөрсөн жил тус гурван төвийнхөн туршлага солилцсон бөгөөд гэрээрээ хүүхэд хардаг ээжүүдийн "Гоо хатад" дэмжих бүлэг нь төв дээрээ цугларан бие биенээсээ оёдол хатгамал, талх нарийн боов, хоол хийх технологи сурч бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан ажээ. Мөн гэрэл зураг сонирхогчдын "Нүүдэл" дэмжих бүлэг нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж, цаашлаад "НҮҮДЭЛ" гэрэл зургийн сан болон өргөжиснөөр дэмжих бүлэг хаагдсан гэнэ.

Дээр гурван төвийн 10 гаруй дэмжих бүлэг байдаг бөгөөд дэмжих бүлгүүд зорилгодоо хүрч сайн ажиллавал хаагддаг дүрэмтэй аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ