Украины гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /CNBC/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын дипломат төлөөлөгчид Украины гишүүнчлэлийн асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх саналыг мягмар гаргаас хэлэлцэж эхэлнэ гэж Reuters агентлаг холбогдох албаныхан болон дипломатчдыг эш татан мэдээлжээ.
Энэхүү уулзалт нь Украин, Молдова,
Гүрж, Босни-Херцеговин болон
бусад улсыг ЕХ-нд элсүүлэх боломжийн талаар гишүүн орнуудын удирдагчид
хэлэлцэхээр төлөвлөж буй Европын Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Уг хуралдаан 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд болно.
Мягмар гарагт гишүүнчлэлийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд хэлэлцүүлгийн дараа уг баримт бичигт өөрчлөлт оруулах төлөвтэй байна гэж дипломатчид болон албаны хүмүүс мэдээлсэн байна.