Газрын төлбөрийн орлогоос ирэх онд 86.77 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит XX хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, нийтийн эдэлбэр газарт бүртгэх 42 байршлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Харин Нийслэлийн ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг “Алсын хараа-2050" хөгжлийн бодлого, бусад холбогдох баримт бичигтэй уялдуулан
“Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө
боловсруулах аргачлал”-ын дагуу боловсруулжээ. Төсөлд 9 дүүргийн ЗДТГ,
НИТХ-ын 15 төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагаас цахимаар, албан бичгээр 700 орчим санал
ирүүлснийг тусгасан байна. Газар
зохион байгуулалтын ирэх оны төсөлд
газрын менежментийн чиглэлээр 57, газар зохион байгуулалтын чиглэлээр 341,
нөхөх олговор олгож газар чөлөөлөх чиглэлээр 90, газрын төлбөрийн талаар 15
буюу нийт 507 төсөл хэрэгжүүлэхээр тусгалаа. Харин газрын төлбөрийн орлогоос 86.778 тэрбум, газрын төлбөрийн
төлөвлөгөөний төсөл 91 тэрбум, дуудлага худалдаа 8 тэрбум төгрөгийг төсөвт
төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэл энэ
онд 1193 төсөл, үйл ажиллагаа
хэрэгжүүлэхээр тусгаснаас газрын менежментийг хэрэгжүүлэх
чиглэлээр 76, газар зохион байгуулалтын чиглэлээр 956, нөхөн олговор олгох,
газрын байршил, хэмжээ бүлэгт барилга, байгууламжийн газрыг чөлөөлөх, дэд төв,
инженерийн шугам сүлжээ, авто
замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр 146 ажил, газрын төлбөрийн талаар 15
ажлыг хэрэгжүүлжээ. Газар
зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт одоогоор 92.4 хувьтай байгаа аж.
Нийт 42
байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижуулна
Нийтийн эзэмшлийн, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэх зорилгоор 7
дүүргийн нутаг дэвсгэрт 192 байршлын 235,6 га газрыг НИТХ-ын тогтоолоор нийтийн
эдэлбэр газарт бүртгэсэн байна.
Энэ онд 1990 гараашийн 3.6 га газрыг чөлөөлж, 16 байршилд албан даалгавар батлан, 4 байршлын 0.19 га газрыг тохижуулна. Мөн НИТХ-ын тогтоолоор 7 байршлын 7.62 га газрыг нийтийн эдэлбэрт авсан байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 42 байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай хийх аж.