Хальтиргаа гулгаанаас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-23 16:05:58

Иргэд, олон нийтийг хөдөө орон нутагт явахдаа хальтиргаа гулгаанаас сэрэмжлэхийг ЗЦГ-аас анхааруулав.

Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байна. Иймд орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдах магадлалтай байгаа юм. Тиймээс жолооч нар замын нөхцлийг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ