ДОРНОГОВЬ: Шинэ эмнэлгийг ашиглалтад хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-14 12:22:58

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Дорноговь аймгийн Даланжаргалан суманд  баригдаж байгаа 15 ортой шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй шинэ эмнэлэг ашиглалтад орсноор мэс заслын өрөө, төрөх тасаг болон хүлээн авах өрөө шинээр нэмэгдэж хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангахын дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ч дэвшил гарна хэмээн орон нутгаас мэдээлэв.

Даланжаргалан сум босоо тэнхэлгийн төмөр зам, авто замтай аймагтаа уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор тэргүүлдэг, 3500 орчим хүн амтай өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг онцлогтой. Эмнэлгийн барилгыг аймгийн Засаг даргын захирамжаар Улсын комисс хүлээж авахаар ажиллаж  тодорхой үүрэг даалгавар өгчээ.

Холбоотой мэдээ