ДОРНОГОВЬ: Спортын шилдгүүдийг тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-18 17:00:57

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас улиран одож буй 2023 онд спортын салбарт амжилт гаргасан шилдгүүдийг арванхоёрдугаар сарын 16-нд  шалгарууллаа.


"Спортыг дэмжигч байгууллага"-аар аймгийн Цагдаагийн газар, “Шилдэг холбоо"-оор Боксын холбоо, "Оюуны спортын шилдэг эмэгтэй тамирчин"-аар О.Цэлмүүн, "Оюуны спортын шилдэг эрэгтэй тамирчин"-аар Э.Энхсанаа, "Шилдэг үндэсний спортын холбоо"-гоор Шагайн харвааны холбоо, "Шилдэг өсвөрийн эмэгтэй тамирчин"-аар М.Ууган, "Шилдэг өсвөрийн эрэгтэй тамирчин"-аар О.Мөнх-Эрдэнэ, "Шилдэг эмэгтэй тамирчин"-аар Ч.Отгонтуяа шалгарчээ.


Харин "Шилдэг эрэгтэй тамирчин"-аар Ц.Чинзориг, "Шилдэг дасгажуулагч"-аар Б.Баяржаргал, "Шилдэг спорт тоглоомын баг"-аар Гандболын баг, "Шилдгийн шилдэг тамирчин"-аар Б.Баттөгс шалгарав. Дорноговийн тамирчид 2023 онд орон нутагт олон улсын болон улсын хэмжээний томоохон таван төрлийн уралдаан тэмцээнд оролцсон аж.


Өсвөр үеийн шигшээ багт хичээллэж буй 630 гаруй тамирчин улсын аварга шалгаруулах тэмцээнд таван алт, долоон мөнгө, долоон хүрэл медаль, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 17 алт, 13 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.

Холбоотой мэдээ