БАЯНХОНГОР: Шилдэг аргачлал нэвтрүүлсэн байгууллагуудыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-21 16:35:34

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. "Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчныг дэмжих нь" аргачлалыг нэвтрүүлсэн шилдэг байгууллагаар Баянхонгор сумын 3, 10, 12 дугаар цэцэрлэг шалгарлаа.


Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчныг дэмжих нь” аргачлалыг нэвтрүүлэх уралдааныг зарласан. Энэ хүрээнд шилдэг байгууллага шалгаруулах ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс холбогдох албадтай хамтран зохион байгуулсан байна.    


Удирдамжийг сургуулийн өмнөх боловсролын 36 байгууллагад хүргүүлж, хэрэгжүүлсэн ажлын тайланг цэцэрлэгүүдээс хүлээн авч шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж үнэлгээ өгөхөд,

- Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэг 86.67,

- Баянхонгор сумын 12 дугаар цэцэрлэг 80.67,

- Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэг 78.67 оноогоор эхний гурван байрт шалгарчээ.


“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчныг дэмжих нь” аргачлалыг нэвтрүүлсэн “Шилдэг байгууллага"-аар шалгарсан байгууллагуудыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс өргөмжлөл, батламж олгож, 300 мянган төгрөгөөр шагнаж урамшуулав. 


Өргөмжлөл, батламжийг цэцэрлэгийн эрхлэгч Ц.Чимэгсайхан, Д.Уранчимэг, Ч.Олддоггүй нарт аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ганболд нар гардуулан өглөө.

Холбоотой мэдээ