ДОРНОГОВЬ: Гурван ихэр хүүд орон сууц бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-25 16:14:54

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Одоогоос нэг жил, гурван сарын өмнө Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт Сайншанд сумын иргэн Г.Эрдэнэбаяр гурван ихэр хүүхэд төрүүлсэн билээ.


Тухайн үед бяцхан үрсийн ирээдүй, өсч торних сайн сайхны төлөө аймгийн ЗДТГ-аас гурван өрөө байрны батламж, мөнгөн урамшууллыг гардуулж байсан.


Харин энэ оны 12 дугаар сарын 23-нд аймгийн Засаг дарга О.Батжаргал гурван ихэр хүүхэд болон аав Ж.Хүдэрчулуун, ээж Г.Эрдэнэбаяр нарт Сайншанд сумын VII багт шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороололд гурван өрөө байрыг бэлэглэж, түлхүүр гардууллааГурван хүүхдийг Х.Хангай, Х.Оргил, Х.Далай гэдэг бөгөөд эдүгээ нэг нас гурван сар хүрч эрүүл энх өсөн торниж байна.


Хүүхдүүдийн аав Ж.Хүдэрчулуун хуульч мэргэжилтэй бол ээж Г.Эрдэнэбаяр аймгийн ЗДТГ-т ажилладаг. 

Холбоотой мэдээ