Энэтхэгт нэг пуужингаар олон хиймэл дагуул хөөргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА. /Sputnik/. Энэтхэг улс PSLV пуужингаар олон тооны хиймэл дагуул хөөргөж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ нь нэг пуужингаар олон хиймэл дагуулыг тойрог замд гаргаж буй анхны оролдлого бололтой.
Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 9:12 цагаас PSLV пуужинг хөөргөж, Энэтхэг, Алжир, Канадын тус бүр гурав болон Америкийн нэг хиймэл дагуулыг хоёр өөр өндөр бүхий тойрог замд оруулж эхэлжээ.
Эдгээр хиймэл дагуулыг далай тэнгис болон цаг агаарыг судлах, тухайлбал хар салхийг илрүүлж, судлах зорилгоор хөөргөж байна. Хиймэл дагуулуудыг бүгдийг нь хөөргөж дуусахад 2 цаг 15 минутын хугацаа шаардлагатай ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
13 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
13 цаг