Дорноговьд бороо орж, цаг агаар эрс хүйтэрч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ сарын 26-наас эхлэн Дорноговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр түр зуурын бороо орж салхи секундэд 10-12 метр, зарим үед 14-16 метр хүртэл ширүүсэж, цаг агаар хүйтэрч эхэллээ.
Тус аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллээс үзэхэд 26-нд Сайншанд,Мандах, Замын-Үүд, Эрдэнэ, Өргөн,Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг зэрэг суманд түр зуурын бороо орж буйгаас гадна ихээхэн салхитай байгаа аж.
Энэ сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын тав хоногийн мэдээллээс харахад салхины хурд ихэнх хугацаанд 14-16 метр хүрч ширүүсэх бөгөөд нутгийн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 09-14 хэм дулаан байх нь.
Бусад нутгаар шөнөдөө 01-06 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Харин 09 дүгээр сарын 30-нд цаг агаар бага зэрэг дулаарах төлөвтэй.
Х.Эрдэнэбулган