БАЯНХОНГОР: Мал таван төрлөөрөө өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-02 16:30:54

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 4072.2 мянган толгой мал тоолуулжээ. Нийт мал 2021 онд 3.1 сая, 2022 онд 3.7 сая байсан бол 2023 онд өмнөх оноосоо 352.6 мянга буюу 9.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.


Малын төрлөөр авч үзвэл нийт малын 60 шахам хувь буюу 2389.3 мянга нь ямаа, адуун сүргийн тоо 177.3 мянга, үхэр 238.2 мянга, тэмээ 48.9 мянга, хонь 1218.4 мянган толгой тоолуулсан нь мал таван төрөл дээр өссөн дүн юм.

Аймагтаа хамгийн олон малтай сум Баацагаан /328.599 мянга/, цөөн малтай нь Жаргалант сум /126.750/ байна. Нарийвчилбал, аймагтаа Галуут сум адууны тоогоор, Эрдэнэцогт сум үхрийн тоогоор, Баянц-Овоо сум хонины тоогоор, Баянлиг сум тэмээний тоогоор, Баацагаан сум ямааны тоогоор тэргүүлжээ.


Аймгийн хэмжээнд 22 мянган малчин байгаагаас 57 хувь нь эрэгтэй, 43 хувь нь эмэгтэй, насны бүлгээр авч үзвэл 15-34 насны малчид 31.6 хувь, 35-59 насныхан 59.3 хувь, 60-аас дээш насныхан 9.1 хувийг тус тус эзэлж байна.

Холбоотой мэдээ