ЖДҮ эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлт 93 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-26 17:13:24

Үндэсний статистикийн хорооноос чанаргүй зээлийн хэмжээ өсч буйг мэдээлж буй  ч  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн эргэн төлөлт 93 хувьтай  байгааг албаныхан хэллээ.

 Тодруулбал энэ онд 742.6 тэрбум төгрөгийн зээлийг 7800 гаруй төсөлд олгосон байна. Зээлийн эргэн төлөлт саатахгүй цаг хугацаандаа төлөгдөх нь дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр болдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Ийнхүү ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт сайн байгаа нь  иргэдийн тодорхой хэсэг ажил, орлоготой суух боломж бүрдсэн байна. Тодруулбал боловсролын салбарын хэмжээнд сурагчийн ширээ, сандал, дүрэмт хувцас, цүнхийг дотооддоо үйлдвэрлэх болсноор жилд 3 тэрбум орчим  төгрөг гадагш гарч байсан нь дотоодод эргэлдэх болжээ.

 

Б.Заяа

Холбоотой мэдээ