ДОРНОГОВЬ: 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-06 12:50:15

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт өнөөдөр 11 цагийн үед 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Албаны хүний хэлснээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс баруун зүгт 10 километрийн зайд болсон байна. Сумын төвийн айл өрх иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл хохирол учраагүй гэж орон нутгаас мэдээлэв.

Холбоотой мэдээ