Алтан бөмбөрцөг: Шилдэг найруулагч тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-08 11:06:05

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 8 /CBS/. “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзнээр  "Oppenheimer" киноны найруулагч Кристофер Нолан тодорлоо.


“Шилдэг найруулагч” төрөлд К.Ноланаас гадна, Мартин Скорсезе ("Killers of the Flower Moon"), Селин Сон ("Past Lives"), Гретта Гервиг ("Barbie"), Брэдли Купер ("Maestro"), Грекийн найруулагч Йоргос Лантимос ("Poor Things") нар нэр дэвшсэн юм.


К.Ноланы хувьд “Алтан бөмбөрцөг”-т зургаа дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд анхны шагналаа авч байна.


Мөн "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагналыг Эмма Стоун ("Poor Things"), "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ий шагналыг Ирландын жүжигчин Киллиан Мерфи ("Oppenheimer") нар хүртлээ.  


Кино, телевизийн салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн олгодог “Алтан бөмбөрцөг” наадмын 81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд CBS телевизээр шууд дамжуулж байна.



Холбоотой мэдээ