Нэхмэлийн салбарт хөнгөвчилсөн нөхцөлөөр инженер бэлтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын есөн /МОНЦАМЭ/. Шинжлэх ухаан, технологийн их сургууль нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн механик инженер зэрэг нарийн мэргэжлийн инженерүүд бэлтгэх хэрэгцээ, шаардлагад тулгуурлан нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрийн механик инженер мэргэжлийн ангидаа хөнгөвчилсөн нөхцөлөөр элсэлт авч байна.
Нэхмэлийн салбарт инженер бэлтгэх бакалавр, дипломын
сургалтын элсэлт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ ноос,
ноолуурын салбарт таваас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны ажилтан,
албан хаагчдыг ЭЕШ-гүй, аль
нэг их, дээд сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн иргэнийг, мөн техникийн боловсролын дипломтой
иргэнийг шууд элсүүлэх аж.
Сүүлийн жилүүдэд ноос, ноолуурын үйлдвэрлэлийн техник технологи, хүчин чадал, үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан инженер, техникийн ажилтны ажлын байр нэмэгдэж, хүний нөөц эрэлттэй байгааг ХХААХҮЯ мэдээлжээ.