“SAG Awards”-ын хамгийн олон шагналд “Oppenheimer” нэр дэвшлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-11 13:23:30

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны нэгдүгээр сарын 11 /AFP/. Oppenheimer” уран сайхны кино Алтан бөмбөрцөг наадмын гол шагналуудыг хүртсэн даруйдаа Оскарын амжилтын түлхүүр гэгддэг Screen Actors Guild Awards /SAG Awards/ наадмын шагналуудад нэр дэвшсэн тоогоороо тэргүүллээ.


Холливудын жүжигчдийн санал хураалтаар тодруулдаг “SAG шагнал гардуулах ёслолыг энэ жил анх удаа Netflix платформоор дэлхий даяар шууд дамжуулан үзүүлэх гэж байгаагаараа онцлогтой.  


Атомын бөмбөг зохион бүтээгчийн түүхийг өгүүлэх Oppenheimerкиноны дүрүүдийг бүтээсэн Киллиан Мерфи, Роберт Дауни, Эмили Блант нар шилдэг жүжигчдийн төрөлд өрсөлдөж байгаагаас гадна SAG Awards-ын дээд шагнал болох “Шилдэг жүжигчдийн баг” төрөлд нэр дэвшжээ.


Ингэснээр нэг тэрбум орчим ам.долларын орлого олж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй, найруулагч Кристофер Ноланы гурван цаг үргэлжлэх бүтээл ирэх гуравдугаар сард болох Оскарын шагнал гардуулах ёслолын онцлох бүтээл болох нь тодорхой болж байна.


Өнгөрсөн зун дэлхий дахиныг байлдан дагуулсан Barbenheimer” гэх үзэгдлийн нөгөө тал болох Barbie киноны хувьд Марго Робби, Райан Гослинг нарын дүрүүдээс гадна, жүжигчдийн багийн төрөлд мөн нэр дэвшжээ. Алдартай хүүхэлдэйнээс сэдэвлэсэн тус киноны орлон тоглогчид мөн шагналын төлөө өрсөлдөж байгаа ажээ.


Шилдэг жүжигчний гурван төрөлд нэр дэвшсэн бусад кинонуудад найруулагч Мартин Скорсезегийн Killers of the Flower Moon, Жеффри Райтын гол дүрд нь тоглосон American Fiction орж байна. Энэ хоёр кино хоёулаа шилдэг “Шилдэг жүжигчдийн баг” шагналд нэр дэвшжээ.


Энэхүү төрөлд шалгарсан уран бүтээлүүд нь сүүлийн дөрвөн жилийн гуравт нь /Parasite, CODA”, “Everything Everywhere All at Once/ Оскарын “Шилдэг кино шагналыг хүртсэн билээ.


Мөн SAG наадмын үеэр телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд Succession таван шагналд, The Bear, The Last of Us”, “Ted Lasso” кинонууд тус бүр дөрвөн төрөлд нэр дэвшжээ.


SAG Awards”-ын 30 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 24-ний өдөр Лос-Анжелес хотноо болно.

Холбоотой мэдээ