ДОРНОГОВЬ: 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-15 13:31:59

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Замын-Үүд суманд энэ жил 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг орон нутгийн төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ.

Уг барилга нийт А,Б,С гэсэн гурван блокоос бүрдсэн бөгөөд C блокийн хучилт нь металл дам нуруутай сэндвич хавтантай спорт заал байх юм. Нийт 20 анги, нэг өдөр өнжүүлэх, дөрвөн кабинет, зургаан лаборатори,  таван дугуйлан,  нэг спорт заал, нэг соёлын танхим болон зэрэг хичээллэх өрөө тасалгаанаас гадна хооллох танхим, захиргааны хэсэг, лекцийн танхим, ариун цэврийн өрөө, өлгүүр болонтехникийн өрөө тасалгааг тус тус төлөвлөжээ. 

Ташрамд дурдахад 1956 онд баригдсан Замын-Үүдийн лаборатори нэгдүгээр сургуулийн барилга байгууламж хуучир ч муудсан бөгөөд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг аж.

 

Холбоотой мэдээ