400 мянган цагаачийг албадан гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /RIA Novosti/. Дүрвэгчийн статус олгох хүсэлтдээ татгалзсан хариу авсан хэдэн зуун мянган цагаачийг Европоос албадан гаргах гэж байгаа тухай “Times” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
“Энэ жилийн эхний хагаст Европын Холбооны /ЕХ/ орнуудад ирсэн 400 мянга гаруй хүнд дүрвэгчийн статус олгохгүй байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь тус холбооны удирдлагуудын хувьд хүмүүнлэгийн болон улс төрийн сорилт болно” гэж тус сонинд бичиж байна.
“Times” сонинд бичиж буйгаар, “Хэрэв Нигери, Эритрей зэрэг улс эдийн засгийн цагаачдаа хүлээж авахаас татгалзвал Брюссель тусламжаа татаж, худалдаа болон визийн гэрээг эргэн харна гэж сүрдүүлж байгаа аж”. “Албадан гаргахаас зугтах боломж олгохгүйн тулд ЕХ-ны орнуудад олон мянган цагаачийг саатуулан хорих саналыг хэлэлцэж байгааг” онцлон тэмдэглэж байна.
ЕХ-ны хилийн "Фронтекс" агентлагийн хамгийн сүүлийн мэдээллээр, есдүгээр сарын сүүлийн байдлаар тус холбооны орнуудад 630 мянга орчим цагаач иржээ.
Д.Жаргал
Сэтгэгдлүүд