ДОРНОГОВЬ: “Жавар үргээсэн өдрүүд” Малчдын нэгдсэн өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-01-19 15:06:15

Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас малчдын нэгдсэн сургалт өдөрлөгийг энэ оны хоёрдугаар сарын 01-н зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өдөрлөгөөр төрийн байгууллагын 2024 оны зорилго, үйл ажиллагааны чиглэл, гамшиг эрсдлээс өөрийгөө хамгаалах, орон нутгийн палентлогийн түүхэн олдворын танилцуулга, мал аж ахуй салбарт амжуилт гаргасан малчдыг шагнаж урамшуулна. Мөн тэмээн парад жагсаал, торомны уралдаан, мал аж ахуйн соёлоо дээдлэх уламжлалт уралдаан тэмцээн, ашиг шим ихтэй ингэ, буур шалгаруулах юм. Энэ жил Сайхандулаан сум 169.5 мянган толгой мал тоолуулжээ.

Холбоотой мэдээ