Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-10-07 15:36:28

БЭЭЖИН. /TASS/. Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ есдүгээр сард 43.3 тэрбум доллароор буурч, 3.51 их наяд доллар болжээ. Тус улсын гадаад валютын нөөцийн хэмжээ тав дахь сардаа дараалан буурч байгаа юм. Энэ тухай Хятадын Ардын банкны өнөөдөр нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.

Хятадын алтны нөөцийн хэмжээ есдүгээр сард 600 сая доллароор буурч, 61.2 тэрбум доллар болсон байна.

“Нөөцийн хэмжээ багассан нь жэньминьби буюу юанийн ханш бүрэлдэх механизмыг өөрчилсний дараах Хятадын валютын бусад валюттай харьцах ханш зэрэг санхүүгийн зах зээлийн ханшийг тогтворжуулах зорилгоор хийсэн Төвбанкны интервенцтэй холбоотой” гэж Хятадын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Дэн Лифань хэлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд