НЗДТГ Хэвлэл мэдээллийн төвтэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Хэвлэл мэдээллийн төвийг НЗДТГ-ын дэргэд нээнэ.
Тус төв нь нийслэлд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй юм. Ингэснээр нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа бүхий л шийдвэр, хурлын үйл явц олон нийттэй нээлттэй, ил тод болох боломж бүрдэнэ. Хэвлэл мэдээллийн төвийн нээлт маргааш буюу энэ сарын 30-нд Хангарьд ордонд болно.
Ч.Ариунболд