ДОРНОГОВЬ: А.Нямбаатар улсын алдарт уяач боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн алдарт уяач А.Нямбаатар Монгол Улсын алдарт уяач боллоо.
Тэрбээр улсын баяр наадамд анх 2014 онд морь уяж эхэлсэн бөгөөд улс, бүсийн наадмаас 50 гаруй айраг, түрүү авсан амжилтаар ийнхүү Монгол Улсын Алдарт уяачийн болзол хангасан байна.
Түүний ээжийнх нь өвөө буюу өндөр өвөг нь Дорноговь аймгийн
Сайхандулаан сумын харьяат, олон түмэндээ “Гандангийн бүрхэг” хэмээн алдаршсан Монгол
Улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, харин өвөө нь аймгийн арслан, аймгийн алдарт уяач Намжилваанчигийн
Цогбадрах ажээ. Өвөөгийнх нь адууны угшил Дорноговь аймгийн Иххэт сумын “Адилаа” угшил юм.