Мэргэжлийн сумо бөхийн хаврын башёгийн банцүкэг зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-27 09:11:17

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос ирэх сарын 10-нд Осака хотод эхлэх Хаврын тэмцээний банцүкэг өчигдөр зарлажээ.


Энэ башёд нэг ёкозүна, дөрвөн озэки барилдана гэдгээрээ онцлог. Ёкозүна Тэрүнофүжи 14 башё дараалан банцүкэг тэргүүлж байна. Хаврын тэмцээний гол өрсөлдөөн озэки нарын дунд өрнөнө хэмээн сумогийн мэргэжилтнүүд тааварлаж буй. Тэгвэл шинэхэн озэки Котоновака барууны хоёрт жагсжээ. Тэрбээр энэ нэртэй сүүлийн башёдоо зодоглох бөгөөд тавдугаар сараас нэрээ солих юм. Вакамотохарү сэкивакэ цолтнуудын эгнээнд дахин орж ирсэн бол Аби, Нишикиги хоёр комүсүби цолоо эргүүлэн авчээ. “Коконоэ”, “Садогатакэ” дэвжээ тус бүр 24 бөхтэй тэргүүлж, 22 бөхтэй “Такасаго”, 21 сүмочтой “Кисэ”, “Оитэказэ” дэвжээ удаалжээ. Монголоос макүүчид дөрвөн бөх зодоглоно.


Осакад арав дахь түрүүгээ авахаар зорьж байгаа аварга Тэрүнофүжи “Дэмжиж, тусалдаг хүмүүсийнхээ төлөө сайн барилдах болно. Өнгөрсөн тэмцээнд 13 даваатай түрүүлж чадсан. Тэмцээний дараа маш их ядарсан маань мэдрэгдсэн. Ядаргаагаа тайлж, Хаврын тэмцээндээ бэлтгэж байна. Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэх гэж өдөр тутам л хичээж байна. Үнэнийг хэлэхэд арслангуудаас хэн нэг нь хурдхан ёкозүна болоосой гэж хүсэж байна. Дөрвөн озэки байна, ёкозүна болоход юу дутаж байгаагаа сайтар ойлгож, засаад өөр нэг аваргатай болмоор байна” гэжээ. 


Хаврын тэмцээний банцүкэ

Ёкозүна Тэрүнофүжи

Киришима Озэки Хоошёорюү

Такакэйшёо Озэки Котоновака

Дайэйшёо Сэкивакэ Вакамотохарү

Аби Комүсүби Нишикиги

Үра Маэгашира-1 Асанояма

Атамифүжи М-2 Мэйсэй

Оохо М-3 Таканошёо

Тобизарү М-4 Хирадоүми

Мидорифүжи М-5 Оосносато

Цүрүгишёо М-6 Гоонояма

Кинбозан М-7 Тамаваши

Ооношёо М-8 Такаясү

Хокүтофүжи М-9 Котошёохо

Шёодай М-10 Митакэүми

Ичиямамото М-11 Саданоүми

Шёонанноүми М-12 Шимазүүми

Рюүдэн М-13 Чюраноүми

Нишикифүжи М-14 Китановака

Миёогирюү М-15 Роога

Эндо М-16 Дайамами

Такэрүфүжи М-17


Хаврын тэмцээнд зодоглох монгол бөхчүүд

Жюүрёо

Б-2 Миторюү Б.Төрболд

З-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр

Б-6 Чиёошёома Г.Мөнхсайхан

Б-7 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-9 Тамашёохо Э.Энхманлай


Макүшита

Б-2 Оонокацү Б.Чойжилсүрэн

Б-6 Хокүтомарү Н.Чинзориг

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-11 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн

З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох

Б-29 Казэноүми Ц.Билгүүн

З-46 Араүма Б.Төртогтох


Санданмэ

Б-1 Токисоүма Б.Анхбаяр

З-15 Саданохикари Д.Наранцогт


Жонидан

Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар

Холбоотой мэдээ