Шинээр 21 зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-28 14:57:01

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Манай улс энэ онд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг 21 зүтгүүрээр нэмнэ. Тавантолгой төмөр замд АНУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай СD70 серийн 16 зүтгүүрийг энэ оны гуравдугаар улиралд оруулж ирэх юм.


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн онд ОХУ-д ажиллахдаа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурж, шинээр 5 зүтгүүр авахаар болсон билээ. Эдгээрийг гуравдугаар улиралд багтаан хүлээн авахаар төлөвлөөд байгаа.


Түүнчлэн, төмөр замаар энэ онд 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, 1826 км төмөр зам барьж эхэлнэ. Тодруулбал, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км барилгын ажлыг эхлүүлэхийг ЗТХЯ мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ