БУЛГАН: Монголын анхны хурандаа Зундуйн Жанцаны хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-05 15:19:42

Булган, 2024 оны гуравдугаар сарын 05  /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, цэрэг, хүчний байгууллагаас төрөн гарсан хурандаа цолтой үе үеийн төлөөллүүд Бүрэнхангай сумын харьяат Монголын анхны хурандаа Зундуйн Жанцан агсны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө.


Монгол Улсад хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй.


Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож байсан бол 1950 онд Цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 онд Онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтон төрөн гарч байжээ.



“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд өөрийн ухамсарт амьдрал, залуу нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч гавьяат үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй нийт ард түмний, бүх цэргийн алба хаагчдын өдөр юм.



Холбоотой мэдээ