АРХАНГАЙ: 161 монгол тарвагыг сэргээн нутагшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-04 12:01:08

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганаар Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон зарласан.


Архангай аймагт тархац нутаг нь багасаж, тоо толгой нь цөөрч буй амьтдыг шинээр болон сэргээн нутагшуулах ажлыг аймгийн бодлогын баримт бичгүүддээ тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Үүний үр дүнд 2023 онд янгир 13, халиун буга 10, монгол тарвага 161-ийг шинээр болон сэргээн нутагшуулж, зэвэг, хадрангийн бие даан амьдрах чадвартай 520000 жарамгайг зориудын аргаар үржүүлэн нутагшуулаад байна. Энэ жил ч энэ ажил үргэлжилнэ.


НҮБ-аас 2024 оны Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдрийг "Зэрлэг амьтан ургамлыг хамгаалахад дижитал инновацыг ашиглан Хүн төрөлхтөн, гараг ертөнцийг холбоё" уриан дор зарласан нь зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, худалдахад дижитал технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээ болон экосистемд дижитал инновацын үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. 

Холбоотой мэдээ