БУЛГАН: Хантай багийнхан хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган,2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгаль хамгаалагч Батпүрэв хог хаягдлыг иргэн бүр эх үүсвэр дээр нь ангилж болохын сайн жишээг харууллаа.
Тэрбээр өөрийн хувийн эзэмшлийн байшиндаа "Эко сум" ТББ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Дахивар хүлээж авах, ангилах төв”-ийг байгуулжээ
Байгальд хаягдах органик бус хог хаягдлыг багасгах ажлыг иргэний хариуцлага, хичээл зүтгэлээр хийж, хоггүй амьдарч болохыг харуулж байна.
Хоггүй болохын төлөө идэвх санаачилгатай ажиллаж, хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж байгаа Хантайнхан болон байгаль хамгаалагч Батпүрэв нь хог хаягдлын асуудлыг ангилан ялгасан анхны хөдөөгийн баг байж магадгүй юм.