Австралийн Гран-При уралдаанд Карлос Сайнс түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СИДНЕЙ, 2024 оны гуравдугаар сарын 24. /ТАСС/. Мельбурн хотын "Альберт-Парк" уралдааны замд
болсон “Формула-1” ангиллын авто
уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь гараа буюу Австралийн
Гран-При тэмцээний ялагчаар "Феррари"
багийн нисгэгч Карлос Сайнс тодорлоо.
Хоёрдугаар байрыг түүний багийн анд, Монакогийн иргэн Шарль
Леклер эзэлсэн бол гуравдугаарт “Макларен” багийн гишүүн, Их Британийн Ландо Норрис оржээ.
Одоогийн дэлхийн аварга, “Ред Булл” багийн нисгэгч Макс Ферстаппений
машины тоормозны диск шатсаны улмаас тэрбээр дөрөвдэх тойрогт явж байгаад уралдааны замаас гарсан байна. Мөн “Мерседес”
багийн нисгэгчид болох Льюис Хэмилтон, Жорж Рассел /Их Британи/ нар уралдааны
замаа дуусгаж чадсангүй.
Мельбурний гараануудад хамгийн олон удаа түрүүлсэн нисгэгч бол
дэлхийн 7 удаагийн аварга Михаэл Шумахер /4 удаа/ бөгөөд Льюис Хэмилтон 2 удаа,
Испанийн Фернандо Алонсо, Финландын Валттери Боттас, Леклер, Ферстаппен нар
тус бүр нэг удаа аваргалж байжээ.
“Формула-1” уралдааны дараачийн гараа Япон улсад дөрөвдүгээр
сарын 5-7-нд болно.